ШУТИС-ийн “ОНЫ ШИЛДЭГ багш нарын туршлагаас суралцахуй” сэдэвт цуврал семинар амжилттай явагдлаа

ШУТИС-ийн “Оны шилдэг багш нарын туршлагаас суралцахуй” сэдэвт цуврал семинар 2017 оны 2-р сарын 17-ноос 3-р сарын 24-ний хооронд 11:00-14:30 цагт T-206 тоот  танхимд явагдлаа.

1."Оны шилдэг Сурган хүмүүжүүлэгч багш" МХТС-ийн багш А.Гэрэлцэцэг, "Оны шилдэг Бүтээлч багш" МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар нар оюутанд хичээл дээр мөрдөх дүрэм, хийх зүйлсийг нь маш тодорхой танилцуулан, ягштал мөрдөх нь оюутны суралцах зорилгыг тодорхой болгож идэвхжүүлдэг, wan сүлжээ, google drive программ, сургалтын идэвхтэй аргууд /MUD card, Jigsaw, experiment based/ хэрэглэж Блум таксономийн аргаар оюутнаа үнэлдэг талаар ярив. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон, Хүрэлбаатар багшийн гарын авлагыг ашиглан багш нар өөрсдөө робот угсарч бүтээлч сэтгэлгээний даалгаврыг оюутнууд хэрхэн гүйцэтгэдэгийг  туршиж үзлээ.

2. 2017-02-24-нд "Оны шилдэг Сурган хүмүүжүүлэгч багш” МехТС-ийн ахлах багш П.Өлзийсайхан сургалтын үйл ажиллагааны амжилт, чанар ээлжит хичээлийн бэлтгэлээс хамаардаг тул лекц, семинар, бие даалт, лабораторийн хичээлд хэрхэн бэлтгэх талаар, "Оны шилдэг зөвлөх багш" МХТС-ийн ахлах багш Ц.Тэнгис оюутан нэг бүртэй хэрхэн харилцаж, хамтран ажиллаж сурлагын түвшинг ахиулдаг, олон нийтийн ажилд хэрхэн татан оролцуулж идэвхжүүлдэг, багш мэргэжилдээ дурлан, зорилго, тэмүүлэлтэй шургуу ажиллах нь амжилтыг дагуулдаг талаар зөвлөгөө өгч нээлттэй ярилцлаа.

3. 2017 оны 3-р сарын 17-нд "Оны шилдэг Залуу багш" МХТС-ийн багш Д.Эрдэнэтуяа, ЕНИ-ийн багш П.Энхтайван нар mooc.edu.mn, moodle.org, www.test.com зэргийг хэрхэн өөрсдийн хичээлд ашиглаж үр дүнд хүрсэн, "Оны шилдэг Зөвлөх багш" ЭХС-ийн багш М.Баттулга оюутанаа ойлгож, бүхий л зүрх сэтгэлээ тэдэндээ зориулан багаар үр дүнтэй хамтран ажиллуулдаг туршлагаа танилцууллаа.

4.2017-03-24-нд "Оны шилдэг Бүтээлч багш" ХШУС-ийн ахлах багш Г.Ерөөлбат, Оны шилдэг зөвлөх багш" МехТС-ийн багш Д.Бадрах нарын оюутны ёс зүй, харилцаа хандлагад анхааран хамт олон хэрхэн бүрдүүлдэг, дагалдуулан /шавилан/  сургадаг болон олон улсын уралдаан тэмцээнд оюутнаа бэлтгэн амжилттай оролцуулдаг туршлагаас суралцлаа.

Туршлагаа хуваалцсан шилдэг багш нартаа талархал илэрхийлье.

Багшийн хөгжлийн төв