Эрх зүйн боловсролоо бататгах өдөрлөг боллоо

2017-04-26-нд 11:00 цагт Урлаг зааланд "Эрх зүйн боловсролоо бататгах" өдөрлөгийг ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, БУХС-ийн Нийгмийн ухааны салбар болон Багшийн хөгжлийн баг хамтран зохион байгууллаа.

Чингэлтэй Дүүргийн татварын, ЭМНД-ын Ерөнхий газрын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  танилцуулга хийж багш нарын асуултанд хариулав. 

1. 5 сарын 1-нээс бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авахаар шийдвэр батлагдсан Татварын ерөнхий газарт хэрэгжүүлэх журам болж хараахан ирээгүй талаар мэдээлэл хийлээ.

2. Нийгмийн даатгалын үйлчилгээний цахим машинаас 1000 төгрөг төлөөд хуруугаа уншуулж 2006 оноос хойших шимтгэлийн талаар лавлагаа авч болно.

3. Тухайн жилд үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагатай хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж шимтгэл төлсөн даатгуулагч хүсвэл илүү төлсөн шимтгэлээ буцаан авч болно.

4. Амралтын мөнгөнөөс 1 удаа НДШ аваад 7, 8 сард бичилт хийхгүй байх тохиолдол их гарч байсан. НДЕГ энэ байдлыг арилгах зорилгоор бүх Аж ахуйн нэгжүүдэд амралтын мөнгийг жигд бичүүлэхийг шаардсан журам НДЕГ-ийн даргын тушаалаар 2000 онд гараад мөрдөж байна. Энэ нь ажилтнуудын зээл хүсэх, виз мэдүүлэх, тэтгэвэр тогтоолгоход тус дөхөм болдог учир хойшдоо ийм асуудал гарахгүй гэж хэлэв.

5. Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээ шинэ хуулиар 16 болж нэмэгджээ.