Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монголын багш нарын 51 дэх удаагийн баярын өдрийг ШУТИС-ийн хамт олон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт аравдугаар сарын 3-ны тэмдэглэн өдөр өнгөрүүллээ. Арга хэмжээд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш, ажилчдын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцлоо.

ШУТИС-ийн захирал Б.Очирбат “...ШУТИС-ийн Эрхэм хүндэт профессор багш нар та бүхэндээ Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярын өдрийн халуун мэнд өргөн дэвшүүлж, ажил үйлст нь улам их амжилт, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээн баярын хурлыг нээж үг хэллээ.

Жил бүр Монголын багш нарын баярыг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө шалгарсан багш нарыг шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ өдөр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, бусад салбарын яамд, ШУТИС-ийн профессор, дэд профессор цол, Эрдмийн зөвлөлийн шагнал, Ректорын нэрэмжит шагналаар шагнагдсан багш нарт ШУТИС-ийн удирдлага шагналыг нь гардуулан өглөө. Үүнд:

 

Нийт шагнал хүртсэн болон шилдэг багш нартаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.  

Баярын хурал баярын концертоор үргэлжилж Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин н.Энхнаран, Монгол Ардын Уртын дуу “Эр бор харцага”, Барилга архитектурын сургуулийн оюутан н.Батдэлгэр, Морин хуурч Эрчим хүчний инженерийн сургуулийн оюутан Б.Бат-эрдэнэ, “Аягат” бүжиг, Македон улсад зохиогдсон өсвөрийн ардын бүжгийн олон улсын уралдааны Алтан медальт бүжигчин М.Амина, “Ээжийнхээ хайраар”, Геологи уул уурхайн сургуулийн Ахлах багш Б.Улаанбаатар, “Багш” найраглал, Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны мэргэжилтэн Э.Баярмаа, “Гоо марал”, Эрчим хүчний инженерийн сургуулийн багш Б.Баяраа “Хотын гудамж” Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан Э.Адъяажаргал, “Стандарт” бүжиг ШУТИС-ийн Хос уянга бүжгийн клубийн оюутнууд, “Ээж минь”,  Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан н.Ядамсүрэн, Барилга архитектурын сургуулийн оюутан Б. Мандуул, Б.Батдэлгэр, Д.Тайван, “Багшаа дуулъя” Дуулаачийн клубийн оюутнууд, болон багш нар мэндчилгээ дэвшүүлэв.