Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн зэрэг олгох сургалтад урьж байна

Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг 2018 оны 01дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 26-ны өдөр  хүртэл ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төв дээр явагдах болсныг зарлан сонордуулж, холбогдох болзлыг хангасан хүмүүсийг хамрагдахыг урьж байна.

Бүртгэл эхлэх хугацаа: 2017-12-04-нээс 2017-12-14. ШУТИС-ийн хичээлийн I байр 310 тоот

Тавигдах шаардлага: Бакалавр бол мэргэжлээрээ тасралтгүй 8-аас доошгүй, магистр бол 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан, зохих бүтээл, нийтлэл, туурвилтай байх.

Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар-2%, анкет, 3х4 зураг-2% , ажил байдлын тодорхойлолт, дипломын баталгаажуулсан хуулбар, мэргэжил дээшлүүлсэн талаархи үнэмлэх, гэрчилгээ бусад баримтуудын хуулбар, бүтээлийн жагсаалт, сургалтын төлбөр нь зөвлөх зэрэг горилогчийнх-1 сая төгрөг, мэргэшсэн зэрэг горилогчийнх-800 мян.төг. ШУТИС-ГУУС Голомт банк 8115007020 тоот дансанд тушаасан баримт.

Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг олгох Зөвлөл

ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв

Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг

Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав

Цахим хаяг-baaskanil@yahoo.com,btseveen2003@yahoo.com