2018.02.02
Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн лабораторийн хэрэгцээнд зориулан компьютер нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201801018
Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн лабораторийн хэрэгцээнд зориулан компьютер нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50.000 төгрөгөөр худалдана. Төлбөр хийх данс: ШУТИС-ийн захиргаа Голомт банк 1102928177 тоот дансанд төлж худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Сонирхсон этгээд саналаа 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагаас өмнө Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34, ШУТИС-ийн хичээлийн I байр 214 тоот хаягаар битүүмжилсэн хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 oны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34
ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот
Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Ш.Нямсүрэн
Утас: 99101884
Монгол дууг хэн сайн дуулах вэ?
ERASMUS+ KA171 International Credit Mobility - UMOVE(ME) - OPEN CALL
Докторын зэрэг хамгаална
"Master's + Doctoral" from Kwangwoon University, South Korea student exchange program
БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр