“Эерэг хандлага, хөгжил -2018” сэдэвт уулзалт лекц болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 тоот захирамжаар Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд тус зөвлөл нийслэлийн нийт их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудад эерэг хандлага түгээх зорилгоор “Эерэг хандлага, хөгжил -2018” сэдэвт уулзалт лекцийг ШУТИС-ийн ШУТТНомын сангийн 604 тоот Хурлын танхимд 2018 оны 5-р сарын 3-ны  15 цагт зохион   байгуулна.

Энэхүү уулзалт лекцэнд багш, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

 

Оюутны соёл, үйлчилгээний алба