"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжидэг "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS хөтөлбөр"-т магистр, докторын түвшинд Япон улсын их, дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтанд урьж байна. 

JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон төв дээр зохион байгуулна. 

  1. 2018 оны 8-р сарын 20 (Даваа), 18:30-20:00 цагт
  2. 8-р сарын 25  (Бямба), 11:00-12:30 цагт
  3. 9-р сарын 7  (Баасан), 18:30-20:00 цагт
  4. 9-р сарын 9  (Ням), 11:00-12:30 цагт
  5. 9-р сарын 13  (Пүрэв), 18:30-20:00 цагт

Магистр, докторын элсэлтийн материалыг 10-р сарын 19-ны өдөр (Баасан) гариг хүртэл JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газрын 201 тоотод хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу: http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html

Татаж авах:  Магистрын сургалтын элсэгчдэд тавигдах шаардлага

                      Докторын сургалтын элсэгчдэд тавигдах шаардлага

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба