Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалах, сунгах


9-р сар. 7, 2018, 3:04 a.m.

Нийтийн тээврийн  “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу 2018-2019 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй зорчих оюутнуудын мэдүүлгийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

1.Цахим төлбөрийн карт шинээр захиалах

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг хаягнаас татаж бөглөх;
  • Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт /хөдөө орон нутгийн оюутан бол Улаанбаатар хотод түр оршин суугаа газрын тодорхойлолт/
  • Картын төлбөр төлсөн баримт/оюутнуудын цахим төлбөрийн картыг шинээр авах 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушаана/

2.Цахим төлбөрийн карт сунгуулах

  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр болох 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот данс тушаана/

3.Цахим төлбөрийн карт дахин авах, хөнгөлөлттэй зорчих эрхийг сунгуулах

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг хаягнаас татаж бөглөх;
  • Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт /хөдөө орон нутгийн оюутан бол Улаанбаатар хотод түр оршин суугаа газрын тодорхойлолт/;
  • Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+ сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаана/

Мэдүүлгийн загвар /татаж авах/

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА