“Нээлттэй боловсрол 2019” эрдэм шинжилгээний хурал болно


11-р сар. 20, 2018, 6:54 a.m.

Боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг боловсролд хэрэглэх онол, арга зүй, судалгааны үр дүн болон бүх түвшний сургалтад ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нээлттэй боловсрол 2019” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Хамрагдах сэдэв:

  • Боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг бүх түвшиний сургалтад ашиглах онол, арга зvй, судалгаа, туршилт, хэрэглээ
  • Боловсролын нээлттэй эхийн программ хангамж, платформ, тэдгээрийн боловсруулалт, хөгжүүлэлт
  • МХТ-ийг боловсролд ашиглах
  • Бусад

Хаана: МУИС-ийн Номын сан

Хурал зохион байгуулахтай холбоотой хугацаа:

2018.12.02. Илтгэлийн хураангуйг хүлээн авах

2018.12.05. Хариу өгөх

2019.01.06. Бүрэн хэмжээний өгүүллийг хүлээн авах

2019.01.12. Хариу өгөх

2019.01.21. Өгүүллийн засан сайжруулсан эцсийн хувилбарыг хүлээн авах

2019.01.25. Хурлын товхимлыг хэвлэх

2019.02.02. Эрдэм шинжилгээний хурал

Зохион байгуулагчид:

Шилдэг илтгэл шалгаруулах:   

  • Шилдэг өгүүллийг “Боловсрол судлал” сэтгүүлд хэвлүүлэх
  • ЕБС-ийн багш нар болон оюутны шилдэг илтгэлээс

1-р байр – 1 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр – 1 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр – 1 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Өмнөх онуудын ЭШ хурлын эмхэтгэлүүдийг эндээс харна уу.

Материал хүлээж авах, холбоо барих:

Ц.Навчаа 99768070, ts.navchaa@one.mn

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:

Дараах зүйлийг заавал тусгана.

  • Илтгэлийн нэр:
  • Илтгэгчийн нэр:
  • Ажлын хаяг:
  • Мэргэжлийн чиглэл:
  • Утасны дугаар:
  • Мэйл хаяг:

Таны судалгааны ажлын гол санааг агуулсан товчилсон танилцуулга юм. Хураангуйг 150-250 үгэнд багтаан дараах зааврын дагуу бичих:

  • Судалгааны агуулгыг дурьдах
  • Зорилго, хамрах хүрээ, арга,  үр дүн
  • Уншигчдад ойлгомжтой, найруулгын алдаагүй бичих
  • Тодорхойлолт гэх мэт шинэ мэдээлэл өгөхгүй байх

Өгүүлэл бичихэд тавигдах шаардлага:

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:

  • Өгүүллийн нэр (Title)
  • Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл
  • Хураангуй (Abstract)
  • Удиртгал (Introduction)
  • Арга зүй (Methodology)
  • Үр дүн (Results)
  • Дүгнэлт ба хэлэлцүүлэг (Discussion)
  • Ашигласан ном, хэвлэл (References)
  • Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээллийн хэсэгт судлаачийн овог, нэр, цахим хаяг, байгууллагыг бичсэн байна. Цол, зэрэг, шагналыг бичихгүй.
  • Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
  • Удиртгал хэсэгт сэдвийг сонгох үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна. Сэдвийн судлагдсан байдлыг энэ хэсэгт багтаан ишлэл, зүүлттэйгээр бичнэ.
  • Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
  • Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байх ба судлаачийн хувийн үзэл бодлоос ангид байна.
  • Дүгнэлт ба хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг дурдаж болно. Хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнгийн хамрах хүрээ, хил зааг, хязгаарыг тогтоосон үндэслэл бүхий эргэцүүлэл тул түүнийг учир шалтгаан үндэслэлтэйгээр илэрхийлсэн байвал зохино.

Ашигласан материалын жагсаалтыг энд зааварласны дагуу хийнэ. Өгүүллийг өгсөн загварын дагуу бичнэ үү. Өгүүллийн загвар татаж авах.