ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс зохион байгуулж байгаа англи хэлний сургалтад урьж байна

2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд инженер, технологи, бизнес, хүмүүнлэгийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын англи хэлний түвшин ахиулах зорилгоор эрчимжүүлсэн болон  TOEFL, IELTS, TOEIC –ийн шалгалтанд бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж байна.  

2019 оны 3 сарын 9-нөөс  4 сарын 6 хүртэл 5 долоо хоног 1 кредит цагийн сургалтыг тусгай хөтөлбөрөөр Англи хэлний тэнхимийн туршлагатай Монгол, Америк багш нар Бямба гаригт явуулна. Сургалтын дараа сертификат олгоно.

Сургалтын төлбөр 42900 төгрөгийг  Гадаад хэлний сургуулийн дансанд /8115007025/ шилжүүлнэ. /Утга: Эрчимжүүлсэн сургалтын төлбөр, нэр, оюутны код, утас/ Бүртгэл төв байрны 1-321 тоотод явагдаж байна.

Холбоо барих утас: 11324590-2101, 88065955, 99178590

ШУТИС- ГХС

Англи хэлний тэнхим