“Химийн бодистой ажиллах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” сэдэвт сургалт болно

ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбараас ШУТИС-ийн салбар сургуулиудын сургалтын ба судалгааны лабораторт химийн бодистой харьцан ажилладаг багш, ажилтнуудын  дунд  “Химийн бодистой ажиллах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” сэдэвт сургалтын удирдамж

Сургалтын зорилго: Монгол улсад мөрдөгдөж буй химийн бодистой хамааралтай хууль эрх зүйн баримт бичигт заасан дүрэм журмыг мөрдөх, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын сургалт, судалгааны лабораториудад химийн бодисын аюулгүй байдлыг хангах, гарах эрсдлээс сэргийлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулна.

Зохион байгуулагч: Химийн инженерчлэлийн салбар

Сургалтын хугацаа:  2019 оны 03-р сарын 29–нд 1300-1930

Сургалт явагдах өрөө:  Блокын 202 тоот

Сургалтанд хэн хамрагдах:  Сургалтанд ХШУС ба  бүрэлдэхүүн сургуулиудын багш ажилтнуудыг хамруулж  батламж олгоно.

Хичээлийн цаг

Хичээлийн сэдэв

Хичээл заах багш

1

1300-1430

Химийн бодисын ангилал, хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгахтай холбоотой хууль, дүрэм журам

ХИС-ын ахлах багш О.Отгонтуул

2

1440-1610

Органик бодис, уусгагчийн ашиглалт аюулгүй байдал, хадгалалт

ХИС-ын эрхлэгч Д.Хандмаа

3

1620-1750

Химийн бодисын галын аюулгүй байдал, химийн бодисын уусмал бэлтгэх арга аргачлал

ХИС-ын ахлах багш О.Отгонтуул, Сургалтын мастер М.Энх-Үжин

4

1800-1930

Лабораторийн хяналтын  ажил, Батламж гардуулалт

ХИС

Жич: Сургалтын төлбөр 1 хүний 30000 төгрөг, сургалтын тарааж өгөх материал, цайны зардал багтсан болно. Төлбөрийг ХШУС-ийн Голомт банкны  8115101747 тоот дансанд хийж бүртгүүлнэ. Бүртгэл 2019 оны 3-р сарын 25-аас 29-ны хооронд 1-123 тоот өрөөнд явагдана.

Сургалтын талаар мэдээллийг ШУТИС-ийн цахим хуудас болон хичээлийн 1-р байрны 123, 412 тоот, блокын 303 өрөөнөөс авна уу.

Холбоо барих утас:  ХИС-ын эрхлэгч Д.Хандмаа–11-323659, 99035039, Ахлах багш О.Отгонтуул–99078575, Сургалтын мастер М.Энх-Үжин -90988084