IELTS-ийн шалгалтад хөнгөлөлт үзүүлэх тухай

ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөөний  хүрээнд Англи хэлний академи ШУТИС-ийн багш, албан хаагчдад IELTS шалгалтын төлбөрийг 10% хөнгөлж байгааг зарлахад таатай байна.

Та хөнгөлөгдсөн нөхцөлөөр шалгалт өгөхдөө  https://ieltsregistration.britishcouncil.org/orsnbc?organisation=MUST линкээр бүртгэлээ үүсгэнэ. Шалгалтын төлбөрөө ШУТИС Гадаад хэлний сургуулийн Голомт банкны 8115101744 тоот дансанд 10% хасаж шилжүүлнэ. Төлбөрийн баримт болон ШУТИС-ийн захирлын тушаалын хуулбарыг Англи хэлний академид авчирна.

Жич: ШУТИС-ийн захирлын 01 тушаалаар одоо ажиллаж байгаа багш, албан хаагчид энэхүү хөнгөлөлтөд хамрагдаж болохыг анхаарна уу.