ШУТИС-Үндэсний бичгийн сургалт

ШУТИС “Монгол хэлний тухай хууль”, Монгол Улсын Засгийн Газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийн хүрээнд үндэсний бичгийн хэрэглээний орчныг нэмэгдүүлэх, хамт олны үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилийн оюутны өвлийн амралтын хугацаанд багш, ажилтны үндэсний бичгийн анхан, дунд шатны түргэвчилсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон захиргаа аж ахуйн албаны 44 хүн хамрагдан, батламжаа гардан авлаа. Батламжийг ГХС-ийн захирал Ц.Энхбаатар, Сургалтын чанарын албаны дарга А.Болормаа, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Ц.Элбэгзаяа, Ази судлалын салбарын эрхлэгч Ц.Эрдэнэзаяа нар гардуулав.

           

   

Үндэсний бичгийн сургалтыг дэмжин ажилласан сургуулийн удирдлага, сургалтад хамрагдсан багш ажилтан, зохион байгуулсан хамт олондоо талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би

 Б.Ренчин

ШУТИС-ГХС-АСС

2023.02.09