Төгсөх курсийн оюутнуудад “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” сургалт зохион байгуулна

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор,  БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR аутсорсинг консалтинг компанитай хамтран 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалт, нээлттэй өдөрлөг, мэдээлэл өгөх ажлыг  зохион байгуулна.

Сургалт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 13-ны өдрийг  хүртэл долоо хоног бүрийн лхагва гарагт 16:30 цагт танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Танхимаар зохион байгуулах үед: Хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана.

Цахим сургалтыг “2023-2024 намар төгсөгч сургалт” фэйс группээр хүргэх болно. 

Дээрх “2023-2024 намар төгсөгч сургалт” фэйс группт төгсгөх курсийн оюутны бүртгэлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нээлттэй бүртгэнэ.

Сургалтад бүрэн хамрагдсан оюутнуудад батламж олгоно.

Сургалтын явцад хамтран ажиллагч байгууллагын зүгээс сургуулийн орчинд хичээлийн VIII байр В1 давхар “Оюутны хөгжил” танхимд зөвлөгөө өгч хуваарийн дагуу ажиллана. 

Сургалтын хөтөлбөрийг хавсаргав.  

Төгсөх оюутнууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсье.