ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Шинжлэх ухаан технологийн их сургууль  нь сонгогдсон эрх бүхий  оролцогчдоос “Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлт инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт хамтарсан судалгааны ажлын хүрээнд цооногийн өрөмдлөг, хамгаалалтын хайрцаг болон байр”-ны ажлыг шууд гэрээ байгуулах  аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэхдээ дараах материалуудыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээ дахь үйл ажиллагааны чиглэлд тухайн төслийн үйл ажлыг гүйцэтгэх эрхтэй  байна/
  • Санхүүжилт олгох тухайн данс нь зээлийн болон зээлийн хүүгийн хугацаа хэтэрсэн аливаа  өр төлбөргүйг, мөн эрх бүхий байгууллагаас данс битүүмжлэгдээгүй тодорхойлолтууд
  • Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт
  • Тухайн төслийг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдын жагсаалт  / ХАБЭА-н ажилтныг тухайн төсөлд тушаалаар томилсон байна.  /

    Сонирхсон этгээд нь доорх хаягаар сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж  оролцоно уу.

        Үнийн саналыг [2023 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 11 цаг 00 минут]-  аас өмнө [СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34   ШУТИС-ийн хичээлийн төв байр 109-3 тоот  Мэргэжилтэн  Б.Мөнхцэцэгт   хаягаар ирүүлнэ.