ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Огноо: 2023.10.23

Механик,  тээврийн сургуулийн цайны газрын зориулалттай үйлчилгээний нийт 147 м.кв талбайг үндсэн зориулалтаар түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө  түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 11-р сарын 08 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө

 

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө утас: 99066058

 

Материал нээх хугацаа, хаяг байршил

Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2023 оны 11-р сарын  08 - ны өдрийн 11 цаг 20 минутад нээнэ

Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Цайны газар  1 м.кв -10,000.00 / арван мянган/ төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаардана.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 тоот тогтоолын дагуу зохион байгуулна

 

 

 

 

 

 

 

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ / иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж байсан ижил төстэй ажил, үйлчилгээний нотлох баримт 2021 он, 2022 он /;
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт / иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, Хуулийн этгээд бол сүүлийн 2021, 2022 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр өр, төлбөргүйг нотлох тодорхойлолт/;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал;
  • Иргэний хувьд мэргэжлийн, туршлагатай баг бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцоно;
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар;
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг;

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99066058 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр.

ШУТИС-ийн ЗАХИРГАА, ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА