Ойн салбарын профессорын сургалт, семинари

"Инженер технологийн дээд боловсрол төсөл"-MJEED төслийн зочин судлаач Үциномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри, Яамагата их сургуулийн дэд профессор Харуно Айсо нар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбарт долоо хоног сургалт, семинари хийв.

 

“Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа, хөгжүүлэлт” төслийн “Модон материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” дэд төслийн хүрээнд Модлог судлалын лабораторид ашиглагдах тоног төхөөрөмжийн нарийн тохиргоо хийх, ашиглалтанд оруулах мөн түүнтэй холбоотой үзүүлэх сургалтыг хийв. ИТДБ 1000 инженер төслийн хүрээнд нийлүүлэгдсэн модны анатоми бүтэц судлах, модлог судлалын микротом, пилодин, FFT анализатор, 3 төрлийн микроскопууд бүрэн суурилагдан сургалт судалгаанд ашиглах боломжтой болж байна.

 

"Мод модлог материалын өнөөгийн чиг хандлага" семинарит   ШУТИС ҮТС-ийн багш нар, Ойн инженерчлэлийн нийт курсын оюутнууд, Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн ЭША зэрэг оюутан, судлаач, багш нар хамрагдлаа.

Яамагата их сургуулийн дэд профессор Харуно Айсо “Модны анатомийн талаархи танилцуулга суурь мэдлэг”, дэд профессор Футоши Ишигүри “Модны чанар” сэдвээр илтгэл тависан.

 

ХҮТИС-ийн Ойн инженерчлэл хөтөлбөрийн агуулга, шинэчлэлийн талаархи хэлэлцүүлгийг салбарын эрхлэгч дэд профессор М.Баяр болон мэргэжлийн багш нартай хийлээ.

Мөн бусад их сургууль, сургалт судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөлтэй уулзаж хамтарсан судалгаа явуулах боломжийн талаар санал солилцлоо.

“Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа, хөгжүүлэлт” төслийн

“Модон материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” дэд төсөл

Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар