ШУТИС-д Геофизикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэв

Энэ ажиллагаанд үе үеийн төгсөгчид, багш нар, геофизикч ахмад, дунд, залуу үеийн инженерүүд болон Эрхүүгийн доктор профессор А.Г.Вахромеев оролцлоо.

 

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж  “Геологи-39”  сэтгүүлийн шинэ дугаар эрхлэн гаргав.

Геофизикийн сургалт, судалгааг  үндэслэгч асан доктор, профессор П.Дугараагийн нэрэмжит “Геофизик, геомэдээллийн боловсруулалтын” танхимыг шинэчлэн тохижуулж нээлт хийсэн. Геофизикийн мэргэжлийн байгууллагууд төгсөгчид хандив туслалцаа өгсөнд талархлаа илэрхийлэв.