ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа

Монгол Улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, онцгой амжилт гаргасан ШУТИС-ийн 16 багшийг Засгийн газрын шагнал “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан гардуулан өгч цаашдын ажилд нь ажилт хүслээ. “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр БАС-ийн дэд профессор Б.Лхагвадулам, Р.Хишгээ, БуХС-ийн дэд профессор Д.Одмаа, ГУУС-ийн ЭНБД О.Мөнхцэцэг, ДаТС-ийн салбарын эрхлэгч Б.Уянгасайхан, МехТС-ийн профессор М.Дэлгэрмаа, МХТС-ийн профессор Я.Дашдорж, ҮТС-ийн салбарын эрхлэгч Б.Майзул, ХШУС-ийн дэд профессор Б.Ууганбаяр, Э.Энхцэцэг, ЭХС-ийн дэд профессор П.Бямбацогт, ЭХС-ийн салбарын эрхлэгч Б.Бат-Эрдэнэ нар шагнагдлаа. Мөн Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах кран, хийцүүдийг зохион бүтээж, живсэн техникүүдийг амжилттай татан гаргахад оруулсан хувь нэмрийг үнэлж БАС-ийн ЭНБД Б.Аюурзана, МехТС-ийн салбарын эрхлэгч Я.Рэнчинванжил, МехТС-ийн салбарын эрхлэгч П.Өлзийсайхан, НБТ-ийн лабораторийн эрхлэгч Р.Найдандорж нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тус тус шагнагдлаа.