“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө

ШУТИС-ийн Ёс зүйн 7 хоног-ийг тохиолдуулан “STUDENT’S DAY” арга хэмжээг 2023.12.08-ний өдөр Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Маркетингийн менежментийн 3-р курсийн оюутнууд зөвлөх багшийн хамт сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг сургуулийн аж ахуй, үйлчилгээний ажилтнуудын оронд 1 өдөр ажиллан ажлын орчин нөхцөлтэй танилцаж, асуудал алдааг илрүүлэн засах, бусдадаа эерэг хандлагыг түгээж, уриалах зорилгоор зохион байгуулсан юм.