ШУТИС-ийн багш, ажилчдын спортын тэмцээн 6 төрлөөр нэгдүгээр сарын 08-14-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт бүрэлдэхүүн сургуулийн 250 гаруй эрдэмтэн багш, ажилчид оролцож ур чадвараа сорин өрсөлдлөө. Уламжлал болсон тус тэмцээнд оролцогчдын ур чадвар жил бүр өсөн нэмэгдэж байна. Тэмцээнийг ШУТИС-ийн хүний нөөцийн алба, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим хамтран зохион байгууллаа. Тэмцээний төрөл бүрээр амжилт гаргасан баг, тамирчид:
Волейбол
Эмэгтэй баг: 1. МехТС, 2. ЭрТС, 3. МХТС
Эрэгтэй баг: 1. ХөвТС, 2. БАС, 3. МХТС
Сагсан бөмбөг
Эмэгтэй баг: 1. ЗАА, 2. МехТС, 3. ЭрТС
Эрэгтэй баг: 1. ЗАА, 2. ГУУС, 3. ДаТС
Ажлын байрны дасгал
1. МехТС, 2.МХТС, 3. ҮТС
Шатар
1. МХТС, 2. ЭрТС, 3.ХШУС
Ширээний теннис
1. МХТС, 2.МехТС, 3.БуХС
Биллиард
1. МехТС. 2. БУХС, 3. ЭХС-иуд төрөл тус бүр дээр алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Багийн нэгдсэн дүнгээр
МехТС спортын наадмын аварга, МХТС дэд аварга, ЗАА гутгаар байранд шалгарлаа.
Тэмцээний оролцогчид, дэмжигчид та бүхэндээ эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн ажлын амжилт бүтээл дүүрэн байхыг хүсье.
Тэмцээний нээлтийн зураг
https://drive.google.com/drive/folders/1EY82ZLcLuvsQb7oeD-m3XuVIjnc-DTsV?usp=drive_link
Тэмцээний хаалтын зураг
https://drive.google.com/drive/folders/1gAs33rX18B2ZdWX4mGCLOSQdsecK3xLI?usp=drive_link
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дугаар хурал амжилттай боллоо
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024 амжилттай болж өндөрлөлөө
“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа