2023 оны сургалтын үйл ажиллагааны төлөв байдалд үнэлгээ өгөх, бүрэлдэхүүн/харьяа сургууль хооронд харилцан туршлага судлуулах зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр бүрэлдэхүүн/харьяа сургуулийн сургалт, чанарын албадын дарга нарын тайлангийн хурлыг СБХА зохион байгууллаа. Тайлангийн хуралд СЦШГ-ын захирал Н.Эрдэнэхүү, СБХА-ны дарга М.Эрдэнэтуяа нар байлцаж, бүрэлдэхүүн/харьяа сургуулиудын СЧА-ны дарга М.Сугар, Д.Ганбаатар, Г.Өлзийсайхан, П.Ууганбаяр, М.Дэлгэрнасан, П.Булга, А.Болормаа, Г.Батцэцэг, Ч.Улам-Оргил, Н.Одонтуяа, Д.Болор-Эрдэнэ нар оролцож үйл ажиллагаагаа тайлагнав. Тайланг
1.СЦШГ, СБХА-аас өгсөн үүрэг даалгаврын биелэлт
2. 2023 оны ажлын төлөвлөгөөний биелэлт
3. Хөтөлбөрийн дэд хорооны үйл ажиллагаа
4. Санаачлан хэрэгжүүлсэн ажил
5. Цаашид төлөвлөж буй ажил
6. Санал, хүсэлт
гэсэн 6 чиглэлээр тайлагнуулж, хэлэлцлээ. Тайлангийн хурлын үеэр СЧА-ны дарга нарын тавьсан санал хүсэлтүүдийг сонсох, хурлаас гарсан саналуудын дагуу ажил төлөвлөн хэрэгжүүлэхээр тогтов.
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дугаар хурал амжилттай боллоо
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024 амжилттай болж өндөрлөлөө
“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа