ШУТИС-ийн Политехник Коллежийн анхны төгсөлтийн эрдмийн баярын ёслолын ажиллагаа 2024 оны 01-р сарын 25-ны өдөр боллоо. Тус Политехник коллежийг Хүнд машин механизмын засварчин мэргэжлийн хөтөлбөрөөр 88, Автомашины засварчин мэргэжлийн хөтөлбөрөөр 92, Гагнуурчин мэргэжлийн хөтөлбөрөөр 22 нийт 202 суралцагч амжилттай төгслөө.
Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Доктор (Ph.D), профессор Т.Намнан, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар, Политехник коллежийн захирал Доктор (Ph.D), Профессор Б.Сүхбат, эрдэмтэн багш нар, төгсөгчид оролцлоо.
ШУТИС-ийн Политехник Коллежийн нийт төгсөгч та бүхэндээ баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дугаар хурал амжилттай боллоо
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024 амжилттай болж өндөрлөлөө
“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв