Монгол үндэстний сар шинийн баярын босгон дээр ШУТИС-ийн хоёр залуу багш, ажилтан Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу алтан медалиар шагнагдлаа. Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан залууст улсын болон олон улсын чанартай баярт үйл явдлыг тохиолдуулан шагнадаг юм байна. Өнөөдөр Ахисан түвшний хөтөлбөрийн албаны ахлах мэргэжилтэн Д.Батдорж, Барилга, архитектурын сургуулийн ахлах багш А.Алтанзагас нар МЗХ-ны Тэргүүний залуу алтан медалиар шагнагдсаныг ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбооны тэргүүн Б.Улаанбаатар болон холбооны гишүүд гардуулан өглөө. ШУТИС-ийн эрхэм зорилгод нийцсэн эрдэм боловсролын үйл хэрэгт нь амжилт хүсье.
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024 амжилттай болж өндөрлөлөө
“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв