ЮНЕСКО-гийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор Баатарын Очирбат Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж ШУТИС-ийн ЮНЕСКО-гийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор Баатарын Очирбатад Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

Б.Очирбат нь Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшлах болон их сургуулийн удирдах албан тушаалыг амжилттай хашиж, орчин үеийн хандлага бүхий их сургууль болгон өөрчлөн шинэчлэх, байгууллагын хөгжлийн бодлого, стратегийг боловсруулан хэрэгжүүлэх, сургалт, судалгааны материаллаг баазыг нэмэгдүүлэх, инженер технологийн дээд боловсролыг хөгжүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнагдсан доктор, профессор Б.Очирбат танд ШУТИС-ийн нийт эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.