Япон улсын Нийгатагийн их сургуулийн 2024 оны "Япон судлалын оюутнууд"-ын тэтгэлэгт хамрагдахыг урьж байна

Япон улсын Нийгатагийн их сургуулийн 2024 оны

"Япон судлалын оюутнууд"-ын тэтгэлэгт хамрагдахыг урьж байна

 

Япон улсын Нийгатагийн их сургуулийн Япон судлалын оюутнууд"-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй  оюутнууд 2024оны 03 дугаар сарын 1 (Баасан гариг)-ны өдрийн дотор хавсаргасан материалуудыг бүрдүүлэн onon@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Энд дарж хөтөлбөрийн  удирдамжтэй танилцана уу. Мэйлийн subject хэсэгт Niigata University Japanese Studies Students гэж бичээд өөрийн нэр, утсыг бичнэ үү.

Суралцах хугацаа: 2024 оны 10-р сарын 1-ээс 2025 оны 8-р сарын 31 хүртэл

Тэтгэлэгийн давуу талууд:

  • Тэтгэмж: Японд ирсний дараа сар бүр 117,000 иен олгоно.
  • Аялалын зардал:  Япон руу болон буцах хоёр талын нислэгийн тийз (эх орноосоо хөдөлж, буцах ёстой)
  • Нийгатагийн их сургуулийн элсэлтийн шалгалт, элсэлт, сургалтын төлбөрыг Нийгата их сургуулиас төлнө.

Тавигдах шаадлага:

Япон хэлний мэдлэг: Өргөдөл гаргагч нь дараах нөхцлийн аль нэгийг хангасан Япон хэлээр чөлөөтэй ярьдаг байх ёстой.

  1. Өргөдөл гаргагч нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтад (JLPT) тэнцсэн байх. Одоогийн байдлаар эсвэл Нийгатагийн их сургууль-д элсэх үед N2 ба түүнээс дээш түвшинтэй байх.
  2. Нийгатагийн их сургуульд элсэгчдийг 1.  буюу түүнээс дээш шалгууртай тэнцэх япон хэлний мэдлэгтэй гэж тодорхойлж болно.

Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.

 

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба

11-329081