ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

ШУТИС-ИЙН Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

2024.02.20                                                                          №02                                                                 Улаанбаатар хот

 

          Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү удирдан явуулав.

          Хуралд Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Барилга архитектурын сургуулийн сургалт чанарын албаны дарга Ж.Амарбаяр, Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Чимэдлхам, Геологи уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Өлзийсайхан, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга П.Булга, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Н.Одонтуяа, Холбоо мэдээллийн технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга П.Ууганбаяр нар оролцов.

         “Мика монголиа”  компанитай хамтын ажиллагааны хүрээнд бүрэлдэхүүн гурван сургуульд ухаалаг дэлгэц гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Цахим, танхим хосолсон, англи хэл дээр сургалт зохион байгуулах ажлын явц, авах арга хэмжээ

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, 

Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. Бусад асуудал

ШУТИС-ийн профессор багш нарын А цагийн гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журамд оруулах өөрчлөлтийн танилцуулга

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, 

Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

Нэг. Англи хэлээр сургалт зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж ажиллахаар болов. Өвөл зуны сургалтын зохион байгуулалт, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тухай ШУТИС-ийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/95 тушаалын дагуу сургууль хоорондын тооцоо хийхээр тогтов.

Хоёр. ШУТИС-ийн профессор багш нарын А цагийн гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журамд оруулах өөрчлөлтийн танилцуулгыг 2024 оны 3 сараас эхлэн бүрэлдэхүүн сургуулиудад танилцуулж, хэлэлцүүлэхээр болов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба