ШУТИС-ийн оюутны “Эрдмийн ХХIII чуулган” эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах нэгдсэн хурал амжилттай зохион байгуулагдлаа

“Эрдмийн XXIII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлыг 2 үе шаттай, 4 салбар хуралдаанаар зохион байгууллаа. Үүнд

Техник, технологийн салбар ШУТТНомын сангийн 604 тоот танхимд

Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТТНомын сангийн 504 тоот танхимд

Эдийн засаг, менежментийн салбар БУХС-ийн 411 тоот танхимд (“Эрдмийн шувуу” нэртэйгээр XXI дахь жилдээ) тус тус боллоо.

ШУТИС-ийн оюутны  “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН” зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд

Комиссын дарга: Сургалт, цахим шилжилтийн газрын захирал, доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү

Комиссын нарийн бичгийн дарга: Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа

Оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах зөвлөлд:

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:

С.Пүрэвдорж (Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын ахлах багш, доктор Ph.D))

Б.Билгүүн (Эрчим хүчний сургуулийн Цахилгаан техникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D))

Ц.Алтанцэцэг (Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш, доктор (PhD))            

 Н.Болдбаатар (Барилга, архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар багш)

Д.Буяндэлгэр (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологи,   инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор)

 

НИЙГМИЙН УХААН, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ:

Б.Сэргэлэн (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын дэд профессор, доктор(Ph.D))

С.Бархас (Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор, доктор (Ph.D), профессор)

А.Оюунгэрэл (Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор)

Д.Болормаа (Барилга, архитектурын сургуулийн Архитектурын салбарын ахлах багш)

Ц.Батцэрэн (Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D) , дэд профессор)

 

БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:

Ч.Наранцацрал (Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш)

Т.Баттөмөр (Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн  Химийн Инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор ( Ph.D), дэд профессор)

Б.Зоригтбаатар (Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн салбарын профессор,  доктор ( Ph.D), профессор)

Б.Сэр-Од (Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн  Химийн Математикийн тэнхимийн ахлах багш, доктор ( Ph.D), дэд профессор)

Д.Соёл (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээл судлалын салбарын ахлах багш)

 

ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:

А.Хандмаа (Монгол улсын гавьяат багш, Доктор (Ph.D), профессор)

З.Алтанчимэг (МУИС,  Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D))

 А.Наран (MLC Business School захирал)

Б. Ариунболд (Сүү ХК, Захиргаа ХНАлбаны дарга)

Р. Хулан (ХХБанк, Талент менежментийн хэлтсийн захирал)

О. Дүүриймаа (HR ТТБ-ийн гүйцэтгэх захирал)

   

РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ:

Д.Дуламсүрэн (Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын багш)

Г.Уранчимэг (Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш, доктор (PhD), дэд профессор)

Н.Мөнхжаргал (Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын багш)

“Эрдмийн XXIII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал, комиссын дарга, доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү болон комиссын гишүүд, эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо.

Оюутан багш нартаа баяр хүргэж комиссын дарга доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү  үг хэллээ. Тэрээр багш, оюутнууддаа баяр хүргээд ШУТИС-ийн оюутны ЭШ-ний хурлыг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн оюутны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор улирал бүр зохион байгуулагдахаар болсон. Энэ намрын улиралд бид шилдэг өгүүлэл шалгаруулах хурлыг зохион байгуулсан. Хаврын улиралд эрдмийн чуулганы хүрээнд шилдэг өгүүлэл, шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээгээр явагдаж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Шүүгчдийг төлөөлж Барилга, архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар багш Н.Болдбаатар оюутнуудын судалгааны ажил чанартай сайн болж байна. Удирдагч багш нар ч сайн ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэхдээ оюутнуудын өгүүлэлд бичгийн соёл, чадвар дутмаг үг өгүүлбэрийн алдаа их байгааг анхаарах хэрэгтэй гэдгийг сануулан хэллээ.

 

“Эрдмийн XXIII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах комиссын салбар зөвлөлийн гишүүдийн үнэлгээгээр дараах илтгэлүүд шагналт байрыг эзэллээ. Нийт 75 илтгэлээр 115 оюутан, 73 багш оролцсон байна.

Техник, технологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

ЭХС-ийн Сэргээгдэх эрчим хүч III курсийн оюутан  Д.Мөнхцэцэг, С.Маргад, Г.Оргил, А.Ариунболд нар “ХОЁР ДАЛБАНТ БАГА ОВРЫН САЛХИН ТУРБИНЫ PITCH БОЛОН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ” сэдвээр

Удирдсан багш: М.Нүүдэл /Шинэ сэргээгдэх эрчим хүчний салбар, Багш/

ДЭД БАЙРАНД

ЭЦДС Мэдээллийн технологи III, IV курсийн оюутан А.Жаргалмаа, Г.Солонго, Б.Төгөлдөр нар “ЖОЛООЧИЙН ЗҮҮРМЭГЛЭЛТ ТАНИХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр

Удирдсан багш: А.Түвшинжаргал /Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, Доктор (Ph.D)/

ГУТГААР БАЙРАНД

ЭЦДС-ийн Ашигт малтмал баяжуулалтын технологи IV курсийн оюутан О.Мөнхсолонго, П.Номин-Эрдэнэ нар “ЭЛЕКТРОН ХАЯГДЛААС ГИДРОМЕТАЛЛУРГИЙН АРГААР МЕТАЛЛ ЯЛГАН АВАХ ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС” сэдвээр Удирдсан багш: Ч.Энхчимээ / уул уурхайн тэнхимийн эрхлэгч/

 

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн, IV курс ийн оюутан Н.Жавзандулам “ УЛААН БУУДАЙН ХАЯГДЛААС ГАРГАН АВСАН АДСОРБЕНТЫН AU(III)-Н ШИНГЭЭЛТИЙН СУДАЛГАА” сэдвээр

Удирдсан багш: Л.Нямжаргал /Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш/

ДЭД БАЙРАНД

ЭХС-ийн Сэргээгдэх эрчим хүч IV курсийн оюутан  Э.Төгөлдөр “ECO TREE АВТОМАТ ЦЭНЭГЛЭЛТИЙН ЦЭГИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА” сэдвээр

Удирдсан багш: М.Нүүдэл / Шинэ сэргээгдэх эрчим хүчний салбар, Багш /

ГУТГААР БАЙРАНД

ХШУС-ийн Химийн Инженерчлэл, IV курсийн оюутан Э.Энхжин “ХАЯГДАЛ ТҮҮХИЙ ЭДЭЭС БИОДИЗЕЛЬ ГАРГАН АВАХ СУДАЛГАА” сэдвээр

 Удирдсан багш: Б.Тунгалагтамир / Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)/

  

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

ҮТС -ийн Компьютер график дизайн  курсийн оюутан   Г.Ганчимэг, Г.Өлзий-Орших “XR ОРЧИНД АШИГЛАХ 3D МОДЕЛИЙН БОЛОВСРУУЛАЛТ БА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА” сэдвээр Удирдсан багш: М.Номин / багш/

ДЭД БАЙРАНД

БАС-ийн Архитектур, IV курсийн оюутан   Ч.Бумдэлгэрэх “МОНГОЛЫН НӨХЦӨЛД БАЙГАА НОРМ ДҮРЭМД ҮНДЭСЛЭН, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ХҮҮХДИЙН НАСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУДАЛГАА” сэдвээр Удирдсан багш И.Гончигбат, Архитектурын салбарын зөвлөх профессор доктор (PhD), профессор

ГУТГААР БАЙРАНД

МХТС-ийн Хиймэл оюун ухаан III курсийн оюутан   Б.Сайнбаяр Б.Доржханд нар “ТРАНСФОРМЕР ЗАГВАРЫГ ТЭМДЭГТИЙН ТҮВШНИЙ ТОКЕНЖУУЛАГЧТАЙ ХОСЛУУЛАН КИРИЛЛ БИЧИГ БОЛОН ХУДАМ МОНГОЛ БИЧГИЙН ХООРОНД ХӨРВҮҮЛЭЛТ ХИЙСЭН ҮР ДҮН” сэдвээр Удирдсан багш: Ж.Оргил / Компьютерын ухааны салбарын ахлах багш, Доктор (Ph.D)/

 

Эдийн засаг, менежментийн салбар хуралдааны илтгэлүүдээс: “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XXI бага хурлын шалгаруулалт

ТЭРГҮҮН БАЙР

1

С.Гэгээнзаяа

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫН ТАЛААРХ ОНОЛ, АРГА ЗҮЙ

ШУТИС. БуХС

Магистр Л.Цэрэнчимэд

 

ДЭД БАЙР

2

А.Хүслэнбаяр

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СТРЕССТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА /ГОВЬ ХК-ний жишээн дээр/

ХААИС. ЭЗБС

док (Ph.D)., дэд проф.  Д.Мягмарсүрэн

 

3

Б.Мөнх-Ундрал

ҮЕ ХООРОНДЫН ЯЛГААТАЙ БАЙДЛЫН СУДАЛГАА

ШУТИС. БуХС

Магистр Л.Цэрэнчимэд

 

ГУТГААР БАЙР

4

Г. Намуунцэцэг

АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖИЙН СУДАЛГАА

ШУТИС. БуХС

Магистр Г.Тунгалагтуяа

 

5

Н.Хашчулуун

АГААРЫН БАГА ӨРТГӨӨР ТЭЭВЭРЛЭГЧИЙН ӨРСӨЛДӨӨНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ АНАЛИТИК ШАТАЛСАН ҮЕЧИЛСЭН АРГААР ҮНЭЛСЭН СУДАЛГАА

ШУТИС. МТС

Доктор (Ph.D) Э.Даариймаа

 

“Эрдмийн шувуу” цомын төлөөх Оюутны эрдэм шинжилгээний XXI бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон  “Макс групп”, “Тэсо групп”- ийн нэрэмжит шагнал олгогдлоо.

  

“Эрдмийн XXII чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны шагналын сан Тэргүүн байр 800 000 төгрөг, Дэд байр 500 000 төгрөг, Гутгаар байр 300 000 төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.  

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

Техник, технологийн салбараас А.Мөнх-Оргил /ЭХС-ийн Цахилгаан техникийн салбар, Сургалтын мастер/

Байгалийн ухаан, экологийн салбараас Л.Нямжаргал /ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш/

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас М.Номин /ҮТС -ийн Компьютер график дизайны салбарын багш/

Эдийн засаг, менежментийн салбараас Л.Цэрэнчимэд /БУХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш /нар шалгарлаа.

 

 

   “Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг NTB олон нийтэд мэдээллийг хүргэлээ.

 

Энэ жилийн ЭШ -ний шилдэг өгүүлэл шалгаруулах хуралд ШУТИС-ийн харьяа КООСЭН ТК-ийн багш, оюутнууд анх удаа амжилттай сайн оролцлоо.

Илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлийг эмхэтгэн ШУТИС-ийн ЭШ-ний тусгай дугаараар хэвлэн нийтэлнэ. Жил бүрийн ЭШ ний хурлын эмхэтгэлийг https://www.must.edu.mn/mn/surdalt-damjaa-erdem-shinjilgee/ линкээр орж сонирхох боломжтой.

“Эрдмийн XXIII чуулган” шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн арга хэмжээ 2024 оны 04-р сарын 26-нд болно. Оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.