“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо

“Боловсролын шинэчлэл-2024” үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд энэ оны 04 дүгээр сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн Улаанбаатар хот дах бүрэлдэхүүн  11 сургууль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт  цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль,  политехникийн коллежийн багш, оюутнууд оролцож ШУТИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн  элсэлтийн хөтөлбөр, босго оноо, сургалтын үйл ажиллагааны танилцуулга, MUST ELSELT апликейшний мэдээллийг үзэсгэлэнд оролцсон Ерөнхий боловсролын сургуулийн 20 мянга гаруй суралцагчдад хүргэлээ.

 

 

ШУТИС “Боловсролын шинэчлэл-2024” үзэсгэлэнд онцгой ач холбогдол өгч оролцсон бөгөөд ШУТИС-ийн брэнд бүтээгдэхүүний худалдаа, үзэсгэлэнгийн павильоны тохижилтод сэтгэл хангалуун байгаагаа үзэсгэлэнд оролцогчид онцлов.

 

 

Энэ жил үзэсгэлэнд 200 гаруй их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүд боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэхээр үйл ажиллагаагаа явуулсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд оролцсон нийт багш, оюутнууд болон онцгой санаачилга гарган ажилласан МИС, МХТС, ГХС-ийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Захирлын ажлын алба

Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба