2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер болон Ютагийн их сургуулийн мэс заслын дэд профессор, Глобал мэс заслын төвийн үндсэн багш бөгөөд Монголд мэс заслын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн төлөөлөгч доктор Жэйд Нунез нарыг ШУТИС-ийн захирал Т.Намнан хүлээн авч уузлаа.
Уулзалтаар Юта муж болон Ютагийн их сургуультай хамтран ажиллах, харилцан багш, оюутан солилцох, дадлагат хамруулах, хамтарсан судалгаа хөгжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалт нь 2024 оны 9 дүгээр сард Юта мужийн сенатын тэргүүн, Юта мужийн амбан захирагч, Ютагийн их сургуулийн ерөнхийлөгчийн Монгол улсад хийх албан айлчлалын урьтал болж байгаагаараа онцлог бөгөөд уг айлчлалын үеэр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, хамтын ажиллагааны тодорхой төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024 амжилттай болж өндөрлөлөө
“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв