Гадны байгууллагуудаас ШУТИС-ийн оюутнуудад олгож буй тэтгэлэгүүдийн талаарх мэдээлэл


 

Гадны байгууллагын нэрэмжит тэтгэлэг
Байгууллагын нэр
Зарлагдах хугацаа
Тавигдах ерөнхий шаардлага
Бүртгүүлэх газар
1
Мицүбиши корпорацийн нэрэмжит тэтгэлэг
Жил бүрийн 9-10 сар
- ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалавр,
 магистр, докторын түвшний оюутан байх
- Бакалаврын оюутны хувьд 2,3,4-р курст
 суралцдаг байх
- Сургалтын үнэлгээний голч 3,2-оос дээш байх
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг 
 авах шаардлагатай байх
- Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга
 хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
ШУТИС-ГХА
2
Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг
Жил бүрийн 9-10 сар
- ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын
 түвшний оюутан байх
-Монгол улсын 30-аас доош насны иргэн байх
-Тєрийн сангийн зээл болон өөр ямар нэгэн
 тэтгэлэгт хамрагдаагvй байх
-Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 –с дээш
 голчтой байх
 
ШУТИС-ГХА
3
ШУТИС-Тоёота сангийн тэтгэлэг
Жил бүрийн 9-10 сар
-4 улирал дараалан амжилттай суралцаж буй
 бакалавр түвшний оюутан байх
-Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур
 орлоготой, cургалтын төлбөрийн хувьд 
 санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх
-Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм
 шинжилгээний хурал, урлаг спортын арга
 хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал
 болно
ШУТИС-ГХА
4
ПОСКО ТиЖи Парк сангийн тэтгэлэг
Жил бүрийн 6-р сар
- ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалавр
 түвшний оюутан байх
- Бакалаврын оюутны хувьд 1, 2, 3-р курст
 суралцдаг байх. 4-р курсын оюутнуудын хувьд
 өмнө нь тус сангийн тэтгэлэгт хамрагдаж байсан
 тохиолдолд шалгаргуулалтад оролцох эрхтэй.
- Сургалтын үнэлгээний голч 3,0-оос дээш байх
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
- Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
ШУТИС-ГХА
Жич: Дээр дурдсан гадаадын байгууллагуудын тэтгэлэгт бүртгүүлэхдээ шаардагдах материалуудыг бүрдүүлэн ШУТИС-ийн ГХА нь СБЗГ, Бүрэлдэхүүн сургуулийн удирдлага, Оюутны хөгжил үйлчилгээний алба, Оюутны холбооноос ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан оюутнуудын материалыг тэтгэлэг олгож буй гадны байгууллагад хүргүүлнэ. Эцсийн сонгон шалгаруулалтыг тухайн гадны байгууллага, компани хийх болно. Тэтгэлэг зарлагдсан үед дэлгэрэнгүй мэдээлэл ШУТИС-ийн цахим хуудсанд тавигдана.