2015 оноос зохион байгуулагдаж ирсэн “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээ 8 дахь жилдээ 2022 оны 05 сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ жил тус арга хэмжээ нь “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор инновацын талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, инновацын үндэсний түншлэлийг бэхжүүлэх, нээлттэй инновацын тогтолцоог бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна.
Шинжлэх ухаан, технологийн их сурууль нь ““Монголын инновацын 7 хоног”-ийн үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна инновацын семинар, салбарын хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж байна. Багш, судлаачид, ахисан түвшний оюутнууд та бүхнийг үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцаж өөрийн судалгааны чиглэлийн арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Эрдэм шинжилгээ, инновацын газар
Технологи дамжуулах төв
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Японы компанид дадлага ажил хийх замаар Монгол Улсад өндөр ур чадвартай инженер бэлтгэх хөтөлбөр (ITGEL)
Та бүхнийг БНСУ-ын Данкоок их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих оюутан залуучуудыг нээлттэй ажлын байранд зуучлах арга хэмжээ зохион байгуулж байна.
ХХҮДС-ийн ахлах багш П.Пүүдоржийн “Эхлэл IV” үзэсгэлэн Вlue Mon төвийн “Норфей Арт” галерейд болно