2023 оны 2-р сарын 16-ны өдөр ШУТИС “Наран Ижий Заяа” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дагуу нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэрээр гурван арга хэмжээ төлөвлөсөн. Эхний үйл ажиллагаа болох "БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ" өдөрлөгийг 2023 оны 3-р сарын 4-ний өдөр 11-15 цагийн хооронд ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот хурлын зааланд зохион байгуулна.
ӨДӨРЛӨГИЙН ЗОРИЛГО
ӨДӨРЛӨГИЙН ХҮНДЭТ ЗОЧИД:
Хүний гавьяат эмч, Хавдар судлалын эмнэлгийн захирал асан, Рехамед эмнэлгийн ТУЗ-ийн гишүүн Л.Төмөрбаатар, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужин, Рехамед эмнэлгийн Эмчилгээ тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Анхзаяа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, “Наран Ижий Заяа” ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа
ХӨТӨЛБӨР
11:00 – 11:10 Өдөрлөгийн нээлт
11:10 – 12:50 Чөлөөт ярилцлага
13:30-14:00 Цайны завсарлага
14:00-14:55 Чөлөөт ярилцлага
14:55-15:00 Өдөрлөгийн хаалт
Зохион байгуулагчид: Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Хүний нөөцийн алба
Эрүүл мэндийн төв
“Наран Ижий Заяа” ТББ
ШУТИС-ийн багш, ажилтнуудыг өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.
Холбоо барих утас: ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв: Ц.Ононтуул - 99065385, Ц.Түмэннаст - 88058969
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга