Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна.
Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 31 дэх жилтэйгээ золгож байна.
Монгол улсад инженер, технологи, хүмүүнлэг, бизнесийн чиглэлийн инженер, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд эрдэм мэдлэгээ харамгүй хайрлаж, итгэл, сэтгэлээ зориулж ирсэн ахмад буурлууд маань Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөгжил дэвшил, ард иргэдээ соёл боловсролтой, мэдлэг, ур чадвартай болгон төлөвшүүлэх, эх орноо аж үйлдвэржүүлэх, тухайн цаг үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт шинэ ололт амжилтыг нутагшуулахын төлөө мэдлэг боловсрол, оюун ухаан, зүтгэл хөдөлмөрөө зориулсан шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын манлайлагчид билээ.
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж ирсэн буянт буурлууд та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, эртний сайхан уламжлалаар урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөл
ШУТИС-ийн Захиргаа
2023 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе
ШУТИС-ийн нэгдсэн золголтод урьж байна
“Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” үндэсний эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, оюутнуудыг оролцохыг урьж байна
Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээнд урьж байна
Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны инженерчлэл 2026