Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт Танхим/эчнээ/, Танхим ба танхимын бус хосолсон/өдрийн/, Өдрийн сургалтаар элсэх хүсэлтэй дараах шаардлага хангасан иргэдийг бүртгэнэ. Үүнд:

  1. Аль нэг их, дээд сургуульд дэд бакалавр, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн;
  2. Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч;
  3. Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр 3-с дээш жил ажилласан, 30-с дээш настай иргэн;

Элсэх хүсэлтэй иргэд элсэлтийн вэб-ээр /www.elselt.edu.mn/ ЭШ-гүй элсэлтийн бүртгэл” хэсгийн Танхим/эчнээ/, Танхим ба танхимын бус хосолсон/өдөр/ бүртгэл, Өдрийн шууд элсэлтийн бүртгэл, 30+(3) элсэлтийн бүртгэл тус бүрийн санамж-тай танилцан, 2024 оны 12-р сарын 18-наас 2025 оны 01-р сарын 13-ныг хүртэл бүртгүүлнэ үү.

  • Танхим/эчнээ/, Танхим ба танхимын бус хосолсон/өдрийн элсэлт авах хөтөлбөрүүд:
Хөтөлбөр хариуцсан бүрэлдэхүүн, салбар, харьяа сургууль Хөтөлбөрийн нэр Сургалтын хэлбэр Хөтөлбөр хариуцсан зөвлөх багшийн утас Сургалтын албаны утас

Барилга, Архитектурын сургууль

Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл

Танхим ба танхимын бус хосолсон /өдөр/

95707600

11-324590
(дотуур утас 2006)

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Ойн инженерчлэл

99903723

11-324590
 (дотуур утас 2606)

Текстилийн инженерчлэл

96655561

Механик Тээврийн сургууль

Металлурги, металлын технологи (гагнуурын технологи)

99186996

70110534

Барилга замын машин төхөөрөмж

99078678

Машины электрон систем

99189888

Авто инженерчлэл

99048181

Дархан-уул аймаг дахь Технологийн сургууль

Уул уурхайн ашиглалтын технологи

Танхим/эчнээ/

99235679

70110534

Цахилгааны инженерчлэл

99051628
99375191

70374735

Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд сургууль

Мэдээллийн технологи

80081774

70534007

 

  • Өдрийн шууд элсэлт ба 30+(3) элсэлт авах хөтөлбөрийн жагсаалтыг энд-с харна уу.

 

 

Элсэлтийн дэд комисс