НҮБХХ-ийн “Оюутан Төлөөлөгч” хөтөлбөр эрхэм зорилго, үнэт зүйл болон ажил, мэргэжлийн боломж бололцоог бусдад хүргэх мөн үе тэнгийнхэндээ Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад (ТХЗ) хувь нэмрээ оруулахад уриалах хүсэл эрмэлзэлтэй, урам зоригтой оюутнуудад зориулсан хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн тухай:
· Хэн өргөдөл гаргаж болох вэ? Тогтвортой хөгжил, мэдээлэл харилцаа, сошиал медиа хэрэгслийг ашиглах дуртай, хүсэл эрмэлзэлтэй бакалавр/магистрын ангид суралцаж буй оюутнууд
· Хугацаа: 2025 оны 3-р сараас 7-р сар хүртэл
· Хөтөлбөрийн цар хүрээ: 17 орны 50 гаруй их сургуулийн 200 хүртэлх оюутан оролцдог.
· Хөтөлбөрийн давуу талууд:
o НҮБХХ болон НҮБ-ын тогтолцоотой танилцах, мэдлэгээ нэмэгдүүлэх
o Карьер хөгжүүлэлт, үе тэнгийнхнийхээ цар хүрээг тэлэх
o Манлайлал, мэдээлэл харилцаа болон дижитал оролцооны ур чадвар эзэмших
o Нэгэн зорилготой олон улсын залуу өөрчлөлт бүтээгчдийн нэг болох
o Оролцоог баталгаажуулсан “Сертификат” болон бусад боломжууд
Оюутнууд НҮБХХ-ийн “Оюутан Төлөөлөгч” болсноор өөрийн сургуулиуд дээр НҮБХХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж, ажил мэргэжлийн болон бусад олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, цаашлаад НҮБХХ-ийн ажлын байрны боломжуудыг сошиал медиагаар дамжуулан олон нийтэд таниулах зэрэг үүрэг хүлээх юм.
Сонирхсон оюутнууд 2025 оны 2-р сарын 12-ны дотор энэхүү линкээр орж мэдээллээ оруулахаас гадна өөрийн CV болон өргөдлөө roster.mn@undp.org хаягаар илгээх юм.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
13 дахь удаагийн “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна
"УБ МЕТРО" төслийн боловсон хүчин бэлтгэх магистрын хөтөлбөртөө элсэлт авч байна.
Багш, ажилтны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нишингэн урлалын сургалт
“2IP-2025” арга хэмжээний ХӨТӨЛБӨР