ШУТИС-ийн хамт олон цагаан сарын баярын өмнө ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

ШУТИС-ийн захирагаа, ахмалдын зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ахмад настнуудаа  төв байрны урлаг зааланд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээд ШУТИС-ийн Ректор Т.Намнан болон бусад проректор албаны хүмүүс 180 гаруй ахмад багш нар оролцлоо. Энэ үеэр ШУТИС-ийн Ректор Т.Намнан 2024 оны онцлох төсөл, арга хэмжээ болон ирээдүйд хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулсан байна. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нь тэдний оруулсан хувь нэмрийг үнэлж, талархал илэрхийлэх сайхан боломж юм.  Ахмад багш нарын холбооны шагнал гардуулж, Зүүн хүрээ хийдийн ламтан н.Отгонбаатар ном уншиж, оюутнууд урлагийн тоглолт үзүүлсэн нь арга хэмжээг улам баялаг болгов.

  

  

Арга хэмжээний зураг татан авах