“Эрдмийн чуулган-2025” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Зорилго: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц болон үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, коллежийн профессор, багш, судлаачид.

Хугацаа, үе шат:

I шат: Бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, коллеж 2025 оны 4 дүгээр сарын 21-ний дотор профессор, багш судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, шалгарсан 3 илтгэлийн материалыг Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд ирүүлнэ.

II шат: Профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2025 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр ШУТИС-ийн VIII байрны 12 давхрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдана.

Эрдэм шинжилгээний салбар хуралдаан:

  • Техник-технологи;
  •  Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан;
  •  Нийгэм, эдийн засаг, дизайн;

Нийтлэг шаардлага:

  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх;
  • Урьд өмнө хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
  • Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  • Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах программаар шалгаж өгүүлэл тус бүрээр хуулбарлалтын (PDF) тайланг татаж ирүүлэх; Хуулбарлалтын тайлангийн загвар харах: https://research.must.edu.mn/page/135
  • I шатанд хэлэлцүүлж шалгарсан бүтээл байх /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын албан бичгээр баталгаажуулах/;
  • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримталж бичсэн байх; /https://research.must.edu.mn/page/104/

Бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, коллеж тус бүрээс II шатанд оролцох 3 шилдэг илтгэлийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд хэвлэмэл болон (word) файлаар research@must.edu.mn цахим хаягаар захирлын албан бичгийн хамт ирүүлнэ.

Шилдэг илтгэлд олгох грант:

  • Техник-технологи

I байр - Батламж, 1,5 сая төгрөг

II байр - Батламж, 1,0 сая төгрөг

III байр - Батламж, 800 мян.төгрөг

  • Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан

I байр - Батламж, 1,5 сая төгрөг

II байр - Батламж, 1,0 сая төгрөг

III байр - Батламж, 800 мян.төгрөг

  • Нийгэм, эдийн засаг, дизайн

I байр - Батламж, 1,5 сая төгрөг

II байр - Батламж, 1,0 сая төгрөг

III байр - Батламж, 800 мян.төгрөг

Бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх:

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн эмхэтгэлийг Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанаас эрхлэн гаргаж, олны хүртээл болгох, таниулах ажлыг зохион байгуулна.

УДИРДАМЖ ТАТАХ:

 

Зохион байгуулагч:

Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба