“Эрдмийн XXIV чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлыг 2 үе шаттай, 3 салбар хуралдаанаар зохион байгууллаа

Үүнд:

Техник, технологийн салбар ШУТТНомын сангийн 604 тоот танхимд

Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТТНомын сангийн 602 тоот танхимд

тус тус боллоо.

ШУТИС-ийн оюутны  “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН” зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:

Комиссын дарга: 

Н.Эрдэнэхүү /Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор/

Комиссын нарийн бичгийн дарга: 

Ц.Болдбаатар /Оюутны үйлчилгээний албаны мэргэжилтэн/

Оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах зөвлөлд:

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:

Н.Баяржавхлан /Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын багш, доктор (Ph.D)/

М.Цолмон /Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан техникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)/

С.Өлзийбаяр /Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээллийн Технологийн салбар ахлах багш доктор (PhD)

П.Цэрэнчимэд /Механик инженер, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн доктор (PhD), дэд профессор/

Я.Алтанцэцэг /Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D)/

НИЙГМИЙН УХААН, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ:

Б.Дэлгэрцэцэг /Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Дизайны тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D)

Ц.Цэцэгмаа /Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор

О.Болормаа /Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн Тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор/

М.Ариунтуяа /Барилга, архитектурын сургуулийн Архитектурын салбарын багш/

С.Туяа /Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор/

БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:

Д.Тэргэл /Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дадлагажигч багш

Ж.Ундаръяа /Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын багш, доктор (PhD)/

Д.Батнасан /Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн  Математикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)/

Э.Нарантуяа /Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны салбарын ахлах багш, доктор (PhD), дэд профессор/

Б.Баярцэцэг /Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D)/

РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ

С.Баасанжаргал /Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын багш/

Р.Бигэрмаа /Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш доктор (Ph.D), дэд профессор/

Г.Уранчимэг /Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш доктор (Ph.D), дэд профессор/

“Эрдмийн XXIV чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу, оюутны үйлчилгээний албаны дарга доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа, сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа болон комиссын гишүүд, эрдэмтэн багш, оюутны холбооны дэд тэргүүн Батмөнх, оюутнууд оролцлоо.

Оюутан, багш нартаа баяр хүргэж Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу  үг хэллээ. 

 

Эрдэмтэн багш, шүүгчдийг төлөөлж П.Цэрэнчимэд Механик инженер, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн доктор (PhD), дэд профессор мэндчилгээ  дэвшүүлж үг хэлсэн юм.

“Эрдмийн XXIV чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах комиссын салбар зөвлөлийн гишүүдийн үнэлгээгээр дараах илтгэлүүд шагналт байрыг эзэллээ. Нийт 33 илтгэлээр 52 оюутан, 48 багш оролцсон байна.

Техник, технологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

“KOMATSU HD 1500-8 ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТОМАШИНЫ ТЭВШНИЙ ЭЛЭГДЛИЙН СУДАЛГАА” сэдвээр

Илтгэгч: Б.Лхагвадорж (Эцдс Авто Инженер-III курс)

Удирдсан багш: Б.Пүрэвдорж (PhD), дэд профессор

ДЭД БАЙРАНД

ДОХИОНЫ ХЭЛИЙГ АВТОМАТЖУУЛАХ БОЛОМЖИЙН АСУУДАЛ сэдвээр

Илтгэгч: Т.Анхбаяр (ЭХИС-ийн ЭТТ IV курс)

Удирдсан багш: Доктор (Ph.D), дэд профессор Д.Пүрэвдаш

ГУТГААР БАЙРАНД

“АЮУЛЫГ МЭДЭЭЛЭХ ХАМГААЛАЛТЫН ДУУЛГАНЫ  СУДАЛГАА,   ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр

Илтгэгч: Л.Одлхагва, Б.Уянга (ЭЦДС-ийн Цахилгаан Систем Автоматжуулалт-III курс, Мэдээллийн технологи III Курс)

Удирдсан багш: А.Түвшинжаргал (MSc)

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

“ӨМНӨД МОНГОЛЫН ЭХ ГАЗРЫН ЦЭНГЭГ УСНЫ ОСТРАКОД БА БИОСТРАТИГРАФИ” сэдвээр

Илтгэгч: О.Ижилмөрөн (ГУУС-ийн Геологи-гидрогеологийн салбар)

Удирдсан багш: Ж.Ундаръяа /ГУУС, Геологи, гидрогеологийн доктор (PhD), салбарын ахлах багш/

ДЭД БАЙРАНД

“ЭМИЙН ЖОР БИЧЭЭЧ УХААЛАГ СИСТЕМ” сэдвээр

Илтгэгч: Г. Магван-Эрдэнэ, Ү.Мөнхтуяа (МХТС-ийн МТС,МС-ын III курс)

Удирдсан багш: /Мэдээлэл технологийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), Б.Долгорсүрэн/

ГУТГААР БАЙРАНД

“420 МВТ ЧАДАЛТАЙ ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ АШИГЛАН УСТӨРӨГЧ ҮЙЛДВЭРЛЭХ СУДАЛГАА” сэдвээр

Илтгэгч: Ч.Хонгор (ЭХИС-ийн дулааны цахилгаан станцын инженерчлэл IV курс)

Удирдсан багш: Ш.Энхбаяр /ахлах багш, Доктор (PhD)/

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

“МОНГОЛ ҮНДЭСНИЙ УРАН БИЧВЭРЭЭР ФОНТ БҮТЭЭХ НЬ”

Илтгэгч: О.Эрдэнэчимэг (ХХҮДС-ийн Компьютер график дизайн - IV)

Удирдсан багш: Б.Мэндсайхан /Ахлах багш/

ДЭД БАЙРАНД

“АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ОРЧУУЛГЫН АСУУДАЛД”

Илтгэгч: М.Анарши (ГХС-ийн Гадаад хэлний орчуулга хөтөлбөр, Техник, технологийн орчуулагч, IV курс)

Удирдсан багш: Ц.Цэцэгмаа /Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор, (доктор, дэд профессор)/

ГУТГААР БАЙРАНД

“ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХИЧЭЭЛ, БИЕ ДААЛТЫН АЖИЛД CHATGPT ХЭРЭГЛЭХ НЬ”

Илтгэгч: Г.Цолмон (ГХС-ийн Гадаад хэлний орчуулга хөтөлбөр, Техник, технологийн орчуулагч, III курс)

Удирдсан багш: Б.Дэлгэрмаа /Ази судлалын салбарын ахлах багш, (доктор)/ 

   

“Эрдмийн XXIV чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны шагналын сан Тэргүүн байр 800,000 төгрөг, Дэд байр 500,000 төгрөг, Гутгаар байр 300,000 төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.  

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

Техник, технологийн салбараас Б.Пүрэвдорж /ЭЦДС-ийн багш (Ph.D), дэд профессор/

Байгалийн ухаан, экологийн салбараас Ж.Ундаръяа /ГУУС, Геологи, гидрогеологийн доктор (PhD), салбарын ахлах багш/

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас Б.Мэндсайхан /Ахлах багш/

Илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлийг эмхэтгэн ШУТИС-ийн ЭШ-ний тусгай дугаараар хэвлэн нийтэлнэ. Жил бүрийн ЭШ ний хурлын эмхэтгэлийг https://www.must.edu.mn/mn/surdalt-damjaa-erdem-shinjilgee/ линкээр орж сонирхох боломжтой.

“Эрдмийн XXIV чуулган” шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн арга хэмжээ 2025 оны 04-р сарын 25-нд болно. Оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА