Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, боловсролын технологийн судалгаа, хөгжилд компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюуны дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нь IEEE-Боловсролын Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг 2025 оны 9-р сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү симпозиумд компьютерын ухаан, инженерчлэл, боловсролын технологи чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломжийг Танд санал болгож байна.
Илтгэлийн эмхэтгэл нь IEEE Xplore мэдээллийн санд бүртгэгдэж, SCOPUS олон улсын өгөгдлийн санд индексжүүлнэ.
Жич: Хуралын нэмэлт мэдээлэл, өгүүлэл хүлээн авах хугацааны сунгалттай холбоотой мэдээллийг даруй мэдэгдэх болно.
Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.iscset-conf.org
Холбоо барих: research@must.edu.mn
"ШУТИС хятадад суралцагчид 3" чуулга уулзалт
"ШУТИС хятадад суралцагчид 3" чуулга уулзалтаа зохион байгуулна
Эрхэм хүндэт оюутан та бүхнийг эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Мобиком багш ажилтан, оюутнуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах өдөрлөг
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулна