Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна
ШУТИС болон Глобал MOOC ба Онлайн Боловсролын Альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Global Hybrid Classroom (GHC) (https://mooc.global/hybrid-classroom/) хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн 20 хичээлийг онлайнаар, англи хэл дээр, үнэ төлбөргүй судлахыг санал болгож байна.

Сонирхсон оюутнууд хавсаргасан 3 файлыг (1. Хичээлүүдийн жагсаалт_Excel; 2. Хичээлүүдийн хөтөлбөр, товч агуулга_ZIP; 3. Оюутнууд бүртгүүлэх зааварчилгаа_Word) үзэж, мэдээллүүдийг судлаад зааварчилгааных нь дагууд Онлайн сургалтад 2026.01.13-ны өдөр хүртэл бүртгүүлж, онлайнаар 2026.02.25-ны өдрөөс эхлэн хаврын улирлын туршид суралцаж үзнэ үү.
Тодруулах зүйлс, асуулт үүсвэл Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал Д.Ганбаттай (Утас: 9917004; Email: ganbatda@must.edu.mn) холбогдоно уу!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе
ШУТИС-ийн нэгдсэн золголтод урьж байна
“Савласан бэлэн хоол үйлдвэрлэлийн инновац ба зах зээлийн чиг хандлага” үндэсний эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, оюутнуудыг оролцохыг урьж байна
Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээнд урьж байна
Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны инженерчлэл 2026