
ШУТИС, БАС, Архитектурын тэнхимд архитектур мэргэжлээр элсэн суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан "АРХИТЕКТУР МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХ НЬ" өдөрлөг 2026.04.11-ний 13:00 цагт зохион байгуулагдах гэж байна.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирснээр ур чадварын шалгалтын өөрчлөлт, элсэлтийн явц, архитектур мэргэжлийн онцлог, Архитектурын тэнхимийн албан ёсны ур чадварын шалгалтанд зориулсан сургалт зэрэг мэдээллийг тэнхимийн багш болон оюутнуудаас авах боломжтой. Мөн энэ үеэр оюутнуудын курсын төслийн үзэсгэлэн болох болно. Үйл ажиллагаа нь сурагчид болон эцэг эхчүүдэд нээлттэй бөгөөд, тэнхимийн багш нар болон оюутнууд мэдээлэл өгөх болно.
Хаана: ШУТИС-ийн, 2-р байр, ТВ танхим
Хэзээ: 2026.04.11-ний өдрийн 13:00
Холбоо барих: 99094264, 95334114
Цахим шуудан: architecture@must.edu.mn
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Open Call for Participants for the ASEFYLS Capacity Training (ASEFYLS2026)
"АРХИТЕКТУР МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХ НЬ" өдөрлөг
Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Хөдөө аж ахуйн инженерчлэл, биотехнологи, дэвшилтэт технологийн чиглэлээр магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа