Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хөрш БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч буй арга хэмжээ болно.
Иймд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад мэдэгдэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах болно.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
ШУТИС-ийн Захиргаа,
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-01-26
"Cloud Technology Workshop 2026 " – ШУТИС-ийн МХТС, БНСУ-ын КОЙКА болон Какао Энтерпрайз компаниудын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Cloud Technology Workshop 2026 арга хэмжээ зохион байгуулагдана.
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам
"Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт
ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв хүчилтөрөгчийн коктейлоор үйлчилж байна
Ажил эрхлэлтэд чиглүүлэх сургалт