Дэлхийн даяар COVID-19-ийн халдвар эрчимтэй тархаж их сургуулийн оюутан залуус хөл хорионд орж цахимаар хичээллэж байна. Сургуулийн зүгээс цахим сургалтыг чанар, хүртээмжтэйгээр зохион байгуулах бүхий л арга хэлбэрийг ашиглан ажиллаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн холбооны компаниудад энэ хүндрэлтэй үеийг даван туулах, оюутнуудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хүсэлт хүргүүлж Мобиком ХХК нааштай хариу ирүүлж оюутан залуустаа зориулан 30 хоногийн нэг мянган төгрөгийн үнэтэй “University” дата багц худалдаанд гаргажээ.
Бидний хүсэлтийг үндэслэн ШУТИС-ийн бүх цахим сургалтын сайтуудыг уг дата багцад хамруулсан бөгөөд оюутнууд өөрийн сургуулийн цахим сайт руу датагаа ашиглан хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, хичээлээ хийх боломжтой боллоо. Нэмэлт холбоосоор дамжин өөр байгууллагын цахим сайт руу хандалт хийхэд уг дата хэрэглээ “University” дата багцад хамаарахгүй, нэмэлт төлбөр гарахыг анхаарна уу. /ШУТИС-ийн Дарханы ТС болон Эрдэнэтийн ТС-ийн хувьд 4-р сарын 23-с эхлэн тооцогдоно/
“Эрчим хүчний шилжилт: Технологи ба экологи (ЭХШТЭ-2025)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Хүндэт багш, оюутнууд та бүхнийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутны "ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН" шилдэг өгүүлэл шалгаруулах хурлын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
"ICIED- 2025" Олон улсын эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиад
Эрчим хүчний зохицуулах хорооноос оюутнуудын дунд "Хамтдаа хэмнэе" постерийн уралдаан зарлаж байна