Улсын Онцгой Комиссын шийдвэр, БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу ШУТИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн шуурхай хуралдаанаас 2020 оны 11-р сарын 11-16-ны өдрийн хугацаанд их сургуулийн хэмжээнд дараах үйл ажиллагааны зохицуулалтуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
- ШУТИС-ийн бүх шатны Сургалтын үйл ажиллагааг 2020.11.11-ний өдрөөс үргэлжлүүлэн цахим хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж явуулах, холбогдох арга хэмжээ авч, нэгдсэн удирдамж, зөвлөмж гаргаж ажиллахыг СБЗГ, МТТ, Бүрэлдэхүүн сургууль, салбар тэнхимийн удирдлагуудад үүрэг болгох;
- Хичээлийн байруудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд:
- Хичээлийн байруудад хийгдэхээр төлөвлөсөн сургалт, уулзалт, бусад нийтийн хамарсан үйл ажиллагаануудыг дээрх хугацаанд бүрэн зогсоох;
- Хичээлийн бүх байруудын харуул хамгаалалтыг чангатгаж, ээлжийн болон үйлчилгээний ажилтнууд, эмч сувилагч, хариуцлагатай жижүүрүүдээс бусад багш, ажилтан, оюутны нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах ;
- Хичээлийн байруудад орж буй хүмүүсийн халууныг эмнэлгийн ажилтнууд тогтмол хэмжиж, халуунтай болон амны хаалтгүй хүнийг нэвтрүүлэхгүй байх;
- Цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг дангаар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулах;
- Хичээлийн байруудын тусгаарлах өрөөнүүдийн бэлэн байдлыг шалгаж, хяналт тавих
- Сэжигтэй тохиолдлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл өгөх, хариу мэдээллийг дамжуулах
- Оюутны дотуур байртай холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд:
- Оюутны дотуур байранд амьдардаг бүх оюутнуудын эрүүл мэндийн тандалт үзлэг (халуун хэмжих)-г 2020.11.11-ний өдөр ЭМСТ, БС-с хамтран зохион байгуулах;
- Оуютны дотуур байрны харуул хамгаалалтыг чангатгаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах, бүртгэлийг сайжруулах;
- Оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудад хамгаалах хэрэгсэл маск тарааж өгөх;
- Оюутны дотуур байранд эмч, сувилагч нарыг хуваарийн дагуу хяналт тавьж ажиллуулах;
- Оюутны дотуур байранд шаардлагатай эрүүл мэндийн болон ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний материалын анхан шатны нөөцийн бүрдүүлэлтийг хийх;
- Оюутны дотуур байруудын тусгаарлах өрөөнүүдийн бэлэн байдлыг шалгаж, хяналт тавих;
- Сэжигтэй тохиолдлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл өгөх, хариу мэдээллийг дамжуулах.
- Сургуулийн эрүүл мэндийн төвд болон нэгжүүдэд хамгаалах хэрэгсэл, эм тариа, эмнэлгийн анхан шатны нөөцийг нэмж дахин бүрдүүлэх;
- ШУТИС-ийн Ерөнхий хариуцлагатай жижүүр болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн хариуцлагатай жижүүрүүдийн үйл ажиллагааны харилцан уялдааг ханган, тогтмол мэдээлэл солилцох ажиллах;
- Хичээлийн 1, 2, 3, 8-р байр, ШУТТНС-ийн байруудад ШУТИС-ийн Захиргаанаас томилогдсон Ерөнхий жижүүр, эмч, Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн байруудад тухайн сургууль, хүрээлэнгийн захирал, эмч, Оюутны байруудад эрхлэгч, эмч нар дээрх хугацаанд хяналт тавьж ажиллах.
- Хүрээлэнгүүд тухайн өдөр ажилллах ажилтны тоог хамгийн боломжит бага хэмжээнд болгон цөөрүүлж, хуваарь гарган ажиллуулах;
- Онцгой байдлын үед ажиллах мэргэжлийн анги, бүлгүүдийн бүрэлдэхүүнийг дахин нягтлан холбогдох мэдээллийг нэгтгэх;
- Цаашид дээд шатны байгууллагаас ирүүлж байгаа мэдээ, мэдээлэл, хариу арга хэмжээг сургуулийн бүх шатны нэгжид шуурхай хүргүүлэн, хяналт тавих, шаардлагатай хариу арга хэмжээг их сургуулийн түвшинд цаг алдалгүй авах талаар бүх нэгжүүдэд үүрэг болгох.
ШУТИС-ийн ЗАХИРГАА