Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын нэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректорын хариуцлагатай албан тушаалд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл томилогдон ажиллаж, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. ШУТИС-ийг олон улсын түвшинд хөгжүүлэх, хөгжлийн стратеги, зорилго, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар баримталж ирсэн бодлого, үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилласан их сургуулийн удирдлагын баг, нийт профессор багш нар, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн хамт олондоо сургалт, эрдэм судлал, бүтээл туурвилын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дэлхийн шилдэг их сургуулийн нэг болох урт хугацааны зорилгоо цаашид амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.
Та бүхнийг хүндэтгэсэн доктор, профессор Б.Очирбат
Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр
"Хүнсний найрлагын мэдээллийн сан FDC mongolia-2025" эрдэм шинжилгээний хурал
"СОЁЛЫН САР" аяны хүрээнд хувь хүний соёл, хөгжилд чиглэсэн дараах сургалтууд явагдана
Артишок-эрдэм шинжилгээ, инновац 2025 эрдэм шинжилгээний хурал
Соёлын сар эхэллээ