Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнууд болон оюутнуудыг КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины үр дүн болон дархлааны хариу урвалыг үнэлэх ИнВАЙТ-Монгол судалгаанд урьж байна. Энэхүү судалгааг Оном сан, Элэгний төвийн Эрдэмтэн судлаачдын баг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хийж байна.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнууд болон оюутнуудыг ИнВАЙТ-Монгол судалгаанд хамруулах ѳдѳрлѳг 2022 оны 03 сарын 11-ны Баасан гарагийн 10 - 14 цагийн хооронд Урлагийн танхимд болно.
Ѳдѳрлѳгийн туршид КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл ѳгч, вакцин хийлгэх боломжоор хангана. Вакцин хийлгэсний дараа энэхүү судалгаанд оролцох боломжтой. Энэхүү судалгаанд хамрагдахыг зөвшөөрвөл 5 удаагийн үзлэг, шинжилгээг үнэ тѳлбѳргүй хийж ѳгнѳ. Эхний үзлэг нь вакцин хийлгэсэн өдөр хийгдэнэ. Хоёр дахь үзлэг КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины 3 дахь эсвэл 4 дэх тунг хийлгэсэн ѳдрѳѳс 2 сарын дараа хийгдэнэ. Гурав дахь үзлэг нь дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины тунг хийлгэсэн ѳдрѳѳс 10 сарын дараа болно. Нэмэлт 2 үзлэгт хийгдэх ба эдгээр нь анхны үзлэгээс хойш ойролцоогоор 16 болон 22 сарын дараа болох юм. Эдгээр үзлэгээр КОВИД-19 ѳвчний эсрэг вакцины биед үүсгэсэн дархлаа хугацааны туршид ямар байхыг судлах юм.
Судалгаанд хамрагдахад үнэ төлбөргүй. Судалгаанаас үзлэг шинжилгээний зардалыг бүрэн хариуцна.
Хүндэтгэсэн,
Оном сан, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Элэгний тѳв
Лавлах утас: Эмч Оюунгэрэл 88929258 (Оном сан)
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулна
НИЙТ БАГШ АЖИЛЧДЫН АНХААРАЛД
“Донсати санаачилга -2025” эрдэм шинжилгээний хурал
Эрхэм хүндэт оюутан, эрдэмтэн багш, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье!
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагааны хөтөлбөр