Геологи, уул уурхайн сургууль
Уурхайн машин тоног төхөөрөмж
Хөтөлбөрийн индекс - 072901
4
130
Уурхайн машин тоног төхөөрөмж
1978
Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай ажиллагааны түвшин өндөр байх нөхцөлийг бүрдүүлсэн угсралт зохион байгуулалт, ашиглалт засвар үйлчилгээний менежментийг бодитойгоор төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, улмаар тэдгээрийн хийц, дизайныг өөрчлөх, шинэ техник технологи зохион бүтээх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
1. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженерийнн асуудлыг шийдэхэд хэрэглэх
2.Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн програм хангамжийг эзэмших, өргөн хүрээнд хэрэглэх
3. Уул уурхайн машин тоног төхөөрөмж дээр хэмжилт, туршилт хийх, үр дүнг боловсруулах, хэрэглэх