• Сургууль

    Мэдээлэл, холбооны технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Хиймэл оюун ухаан

    Хөтөлбөрийн индекс - 061902

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Хиймэл оюун ухаан

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2020

  • Хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн огноо

    2020/08/15 (дотоодын урьдчилсан магадлан)

Хиймэл оюун ухааны хөтөлбөрийн зорилго нь программ хангамж, техник хангамжийн системийг зохион бүтээхэд тулгарч буй асуудлуудад хиймэл оюуны арга аргачлал, алгоритм, загварыг боловсруулж хэрэгжүүлэх, онолын мэдлэг боловсролтой, мэргэжлийн, төрийн болон судалгааны байгууллагуудад бүтээлчээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Хиймэл оюун ухаан ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТ (PEO) нь дараах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино:

Зорилт 1: Компьютерийн ухааны болон математик тооцооллын онолын мэдлэгээ тооцооллын асуудлыг системтэй шийдвэрлэхэд бүтээлч, шинэлэг байдлаар ашиглах;

Зорилт 2: Техник болон программ хангамжийн дэвшилтэт технологийг судлан шинэ ухаалаг алгоритм боловсруулах, хэрэгжүүлэх замаар хиймэл оюуны системийг хөгжүүлэх аргад суралцах, эзэмших, хэрэглэх;

Зорилт 3: Хувь хүний мэргэжлийн ур чадварыг төгс эзэмших, ёс зүйн хэм хэмжээг нягт баримтлах, программ хангамж хөгжүүлэх багийн үр ашигтай гишүүн байх;

Зорилт 4: Бизнес, шинжлэх ухаан, эсвэл төрийн байгууллагын компьютерийн системийн программ хангамжийн зохиомжийн шийдэлд бүтээлч хувь нэмрээ оруулах;

A.1 Тооцооллын болон математикийн мэдлэгийг тохиромжтойгоор хэрэглэх (Apply)

A.2 Асуудлыг шинжлэн, түүний шийдэлд тохирох тооцооллын шаардлагыг илрүүлж, тодорхойлох (Analyse, Define)

A.3 Хараа (Vision), хэл, асар том мэдээллийн сан гэх мэт нарийн төвөгтэй оролтууд нь шийдвэр гаргалт, хүний чадварыг дээшлүүлэхэд хэрхэн ашиглагдаж байгаад анхаарлаа хандуулах (Focus)

B.1 Компьютерт суурилсан системийн зохиомж, загварчлалд математикийхн аргачлал, алгоритмын зарчим болон компьютерийн ухааны онолыг хэрэглэж зохиомжийн сонголтын зөрчлийг ойлгохоо харуулах (Design, Implement, and Evaluate)

B.2 Мэргэжлийн дадлага туршлага дээр тулгуулан шинэ компьютерийн хэрэгсэл, хиймэл оюун ухааны аргуудыг загварчлах (Design)

B.3 Автоматжуулсан бодлогыг хэрэгжүүлэх (Automated reasoning)

C.1 Нэгдмэл зорилгод хүрэхийн тулд багт үр бүтээлтэй ажиллах (Work)

C.2 Мэргэжил, ёс зүй, хууль эрх зүйн, нийгмийн болон аюулгүй байдлын асуудал болон үүрэг хариуцлагаа ойлгох (Understand)

C.3 Мэргэжилээрээ өсөх хэрэгцээг мэдэрч, тасралтгүй хөгжих (Develope)

D.1 Байгууллагын мэдээлэл-дүн шинжилгээний шаардлагыг хангах компьютерт суурилсан систем, бүрэлдэхүүн, процесс, эсвэл программыг зохиомжлох, хэрэгжүүлэх, үнэлэх (Satisfy)

D.2 Байгууллагын шийдвэр гаргалтын асуудлуудыг шийдвэрлэх, их хэмжээний өгөгдлийг боломжит шийдвэрүүд руу хувиргах (Transform)

D.3 Янз бүрийн төвөгтэй программ хангамжийн бүтээлтэд зохиомж болон хөгжүүлэлтийн аргыг харуулах (Show)

Хиймэл оюуны шинжээч

Ухаалаг бизнесийн шинжээч

Хиймэл оюун хөгжүүлэгч

Гүн сургалт хөгжүүлэгч

Гүн сургалтын инженер

Өгөгдлийн шинжээч

Хиймэл оюун

Хиймэл оюуны инженер

Машин сургалтын инженер

Компьютерийн харааны инженер

ХО/Эх хэлний боловсруулалтын судлаач

Эх хэлний боловсруулалтын инженер

Эх хэлний боловсруулалтын хөгжүүлэгч

Хөтөлбөрийн видео танилцуулга