link
Япон улсын Нагояа их сургуулийн Хүрээлэгч орчин судлалын сургууль дээр хэрэгждэг “Natural History Program: Fostering Future Leaders for Globalization” хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн Геологи, Гидрогеологийн салбараас оюутны хээрийн лекц-судалгааг хамтран зохион байгуулаад гурав дахь жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд манай 2 багш (О.Мөнхцэцэг, Г.Сэрсмаа), 8 оюутны хамт (үүнээс МУИС-ийн 2 оюутан) оролцсон ба энэ жил профессор Д.Бат-Өлзий, ШУА, Палеонтологи-Геологийн хүрээлэнгийн ЭНБД Н.Ичинноров нар 4 магистрантын хамт оролцлоо (Зураг 1).
Хээрийн лекц-судалгааны эхний хэсэг Өмнөговь аймгийн Цогт сумын нутагт орших АНУ-ын Байгалийн Түүхийн Музейн Рой Чапман Эндрюс нарын Төв Азийн экспедицийн судалгаагаараа дэлхийд анх удаа үлэг динозаврын өндөг олсон Баянзаг, ойролцоо орших төсөөтэй гарал үүсэл, амьтан ургамлын үлдэгдэлтэй ч хоорондоо эрс ялгаатай шинж чанар бүхий Төгрөгийн Ширээ, Авдрантын нуруунд ажиллаж, ажиглалт судалгаа, тайлалт дүгнэлт хийсэн юм.
Монгол дахь хээрийн судалгааны ажлын явцад салхины үйл ажиллагаагаар хуримтлагдсан улаан өнгийн элс, түүний структур, элсэнд агуулагдах динозаврын өндөгний хальсны үлдэгдэл, динозаврын гишгэсэн мөр, алхсан зам, элсний хуримтлалын дараах геологийн үйл ажиллагаа зэрэг сонирхолтой судалгаа хийлээ (Зураг 2-6).
Судалгаанд оролцсон оюутнууд хоёр багт хуваагдаж дараах үндсэн гурван асуудлаар тайлалт хийн, хоорондоо хэлэлцүүлэг хийлээ. Үүнд:
Энэхүү судалгааны хоёр дахь хэсэг Япон улсад энэ сарын эхээр явагдсан ба карстын агуй, идэвхтэй галт уул, дэлхийн хамгийн залуу интрузив гэх мэт сонирхолтой, заримыг нь Монголд харах, судлах боломжгүй геологийн биетүүдтэй танилцаж, туршлага хуримтлуулсан (Зураг 7-13). Оюутнууд өгөгдсөн даалгаварын дагуу ахин хэлэлцүүлэг өрнүүлж амжилттай дуусгалаа.
Талархал
Монголын залуу судлаач, оюутан, эрдэмтдийг хөгжүүлэхэд боловсрол, судалгаа шинжилгээ, лбароторийн үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжсээр ирсэн Нагояа Их Сургууль, Нагояа Их Сургуулийн музей, ШУТИС дах Нагояа Их Сургуулийн хээрийн судалгааны төвийн профессор багш нарт талархал илэрхийлье
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School